Нийслэлийн алслагдсан хороо, дүүрэг болон зарим сумын оршин суугчид авто зам ашигласны төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөх боломж бүрдлээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу Эмээлт, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо буюу Өлзийт, Налайх дүүрэг болон Төв аймгийн Батсүмбэр сумын иргэд E-Mongolia системээр дамжуулан цагаан жагсаалтад бүртгүүлснээр уг төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөх юм. Цагаан жагсаалтад бүртгэгдсэн тээврийн хэрэгсэл төлбөр авах цэгээр нэвтрэх үед систем автоматаар таньж, хаалт нээгдэх аж. Харин тухайн тээврийн хэрэгсэл орон нутгийн замаар зорчсон тохиолдолд зам ашигласны төлбөр жишгээр бодогдоно.
Түүнчлэн авто зам ашигласны төлбөрийг тухайн жилдээ багтаан хуваан төлөх боломжийг бүрдүүлээд байна. Албаныхны анхааруулж буйгаар, хэрэв зам ашигласны төлбөрийн үлдэгдэл 20 ба түүнээс дээш гарсан бол постын хаалт нээгдэхгүй бөгөөд төлбөрөө бүрэн барагдуулж байж хөдөлгөөнд оролцох боломжтой юм.
2 цагийн өмнө
4 цагийн өмнө
8 цагийн өмнө
2026-07-23
2026-07-21
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.