
COP17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 17 дугаар бага хурал болон хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг энэ сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал өглөө 07.00-21.00 цагийн хооронд хийж буй.
Тэгвэл дугаарын хязгаарлалтын талаар Хотын дарга Б.Пүрэвдагва “Сүүлийн 30 жилд угжирсан асуудлууд орж ирж байна шүү дээ. Тэгэхээр илүү шат дараатай ажлууд хийх хэрэгтэй. Тулаад орчихсон учраас байгаа нөөц дээрээ ямар боломж бололцоо байгаа вэ гэдэг дээр шийдвэр гаргасан. Энэ бол сайн шийдвэр биш.
Манай Улаанбаатарчууд, бидний хотын байгаа нөхцөл байдал ийм байгаа учраас томоохон хурал цуглаан, хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор бүгдээрээ зогсож байснаас цагаа төлөвлөөд өдөр өдрөөр ажлаа амжуулья гэдэг ийм логик шүү дээ.
Үүний ард автозамын татвартай холбоотой асуудал гарч ирж байна. Хасагдаж байгаа өдрүүд болох 8 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хязгаарлалттай байгаа дөрвөн 7 хоногийн хугацаанд нэг машин 12 хоног замын хөдөлгөөнд оролцохгүй. Тэгэхээр бид яваагүй өдрийнх нь төлөө татвараас хасах тооцоолол хийж байна. Тэр нь илүү шударга байх” гэлээ.
4 цагийн өмнө
5 цагийн өмнө
2026-08-5
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.