
ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенцод Монгол Улс 2005 онд нэгдэж орсны 21 жилийн ойн хүрээнд Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүрэг дэх Тайж хайрхан уулын бэлд өнөөдөр эхэлж байна.
Гурван өдөр үргэлжлэх тус фестивалийн хүрээнд Д.Сүхбаатарын талбайгаас үнэ төлбөргүй нийтийн тээврээр иргэдэд үйлчилж байгаа юм.
Фестивалийн өдрүүдэд соёлын биет бус өвийн 7 ай савын 362 төрөл зүйлийн хүрээнд шилдэг өвлөн уламжлагчдын тоглолт, урлаг соёлын үзүүлбэр, үндэсний спортын тэмцээн уралдаан, уламжлалт хоол хүнс, идээ, ундааны үзэсгэлэн худалдаа зэрэг олон талт хөтөлбөр, үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
1 цагийн өмнө
1 цагийн өмнө
1 цагийн өмнө
4 цагийн өмнө
4 цагийн өмнө
4 цагийн өмнө
2026-08-18
2026-08-17
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.