Туул голд гурван иргэн осолдож амь насаа алдлаа.
Баянзүрх дүүргийн 20-р хороонд Туул голд хүн живсэн дуудлага 14:44 цагт ирсэн. Дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 22 настай эрэгтэйг нас барсан байдалтай олж холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн.
Мөн Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороонд Туул голд 2 иргэн живсэн дуудлага мэдээллээр Аврах ангийн алба хаагчид гол дагуу эрэн хайж, 4 метрийн усны гүнд 152 удаагийн шумбалт хийн, хоёр иргэнийг (20-51 настай) нас барсан байдалтай олж холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.
Эх сурвалж: НОБГ
2 цагийн өмнө
2 цагийн өмнө
5 цагийн өмнө
2026-06-15
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.