Тэрбээр “Өнөөдөр Монгол түмэн Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Миний саналаа өгсөн 1595 дугаар хэсгийн хороонд одоогийн байдлаар 30 орчим хувийн ирцтэй байна. Энэ нь сонгуулийн ирц нэлээн сайн байна гэж хэлж болохоор байгаа юм. Ер нь сонгуультай холбоотойгоор маш олон будлиан, маргаан гарч байна. Ардчилсан намын хувьд сонгуулийн сурталчилгааны бэлтгэл хангах хүрээнд ухуулагчид болоод бусад ажилтнуудын хоол унааны зардалд олгох мөнгийг цагдаагийн байгууллага замд нь саатуулсан байгаа. Улмаар цагдаагийн байгууллагаас хууль бусаар мэдэгдэл хийж, улстөржсөн увайгүй үйлдэл гаргалаа. Энэ бол монголын улстөрийн түүхэнд байхгүй сонин үйл явдал боллоо. Өөрөөр хэлбэл, Нэг нам нь нөгөө намынхаа санхүүжилтийг эрх барьж буйгаа ашиглаж, цагдаагийн байгууллагаар шууд дээрэм хийлгэж байна. Цагдаагийн байгууллага эрх, үүргээ мэдэхгүй байна. Эсвэл өнөөгийн цагдаагийн байгууллага ингэтэлээ улс төржчиж байна.
Эрх баригчид энэ удаагийн Ерөхийлөгчийн сонгуульд төрийн байгууллагуудыг эрээ цээргүй ашиглаж байгаа та бүхэн харж байгаа байх. Тухайлбал, Дөнгөж сая цахим орчинд фэйсбүүк, твиттерт дээр цэргийн ангийн удирдлагууд нь санал өгч байгаа байлдагчидад тушаал өгч, шууд санал өгөх хүний нэрийг нь хуруугаараа заагаад, санал өгүүлж байгаа баримт дэлгэгдлээ. Мөн зарим санал авах хэсгийн хороод дээр илт олохи гэдгээрээ түрүү барьж, Ардчилсан намын ажиглагчдыг хөөх, үг хэлээр доромжох, сонгогчдод санал өгөхөд нь нөлөөлөх буюу хөндлөнгөөс оролцох гэх мэтээр маш олон хууль бус үйлдэл гаргаж байна. Бид аль болох хүлээцтэй байж, асуудлыг эв зүйгээр шийдэх зэргээр сонгуулийн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж байгаа.
Ер нь энэ удаагийн сонгуульд улс төрийн гурван нам оролцож байгаа. Гэхдээ сонгуульд хамгийн их мөнгө зарцуулж байгаа нам бол өнөөгийн эрх баригчид. Манай намын хураагдаад байгаа мөнгө бол баруун таван аймагт ажиллаж байгаа нийт хүмүүст хуваагаад үзэхээр нэг хүнд 70-100 мянган төгрөг ногдож байгаа. Үүнээс үзэхэд Ардчилсан нам сонгуульд хэдэн төгрөг зарцуулж байгааг харж болох биз. Гэтэл Ардчилсан намын сонгуулийн зардлын мөнгөөр эь ч гэсэн ийнхүү улстөржиж, шоудаж байгаад бид харамсаж байна. Бүр манай намын ухуулах, сурталчилгааны байранд цагдаагийн алба хаагчид дайран орж, нэгжлэг хийх, сүрдүүлэх, дарамтлах гээд олон увайгүй үйлдэл гаргаж байгаа. Яахав бид энэ бүгдэд нь тэвчээртэй хандаж байгаа. Учир нь ямар нэгэн үймээн самуун гарахаас сэргийлээд тэвчээртэй байгаа юм. Ямар ч байсан сонгуулийнхаа үйл ажилагааг тайван тогтвортой байдлаар явуулаад дуусгах л эрмэлзэлтэй ажиллаж байна” гэлээ. Дашрамд дуулгахад, Ардчилсан намын зүгээс өнөөдөр үдээс хойш сонгуулийн үеэр гарч байгаа зөрчлийн талаар тодорхой баримт дэлгэх хэвлэлийн бага хурал хийх юм байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.