Англи хэл сурч буй хүмүүст зориулсан блогууд

2020-07-8 Амрах агшин

Англи хэл сурч буй хүмүүст зориулсан блогуудыг танилцуулж байна.

1. The Londoner
Londoner бол Их Британийн хамгийн алдартай блогуудын нэг юм; Рози нь Лондончуудын өдөр тутмын амьдралын хэв маяг, хоолны жорууд, загварын ертөнц гэх мэт үзсэн харсан олон сонирхолтой зүйлүүдийнхээ талаар бичдэг. Нилээн хүнд холимог дүрмүүдээр бичдэг болхоор анхисан дунд түвшиний сурагчид уншвал зүгээр. Түүний блогыг уншиж байх үед гоёмсог загварын хувцаснууд, арааны шүлс асгарам амттай хоолны зургуудыг харах болно.

https://www.thelondoner.me/

2. Deliciously Ella
Хэрэв та Амтат Эллагийн талаар сонсоогүй бол хаана байсан юм бэ ?! Ella-ийн блог нь ургамлын гаралтай хоол, боловсруулаагүй хүнсээр амттай сайхан хоол хийх санаа болон төрөл бүрийн жигнэсэн хоолны талаар заадаг. Түүний нийтлэлүүд олон сая англи уншигчдад бие махбодоо илүү сайн арчлах урам зориг өгсөн. Эрүүл хооллоно гэдэг нь “дан ногоо идэх” гэсэн үг биш юм. Амттай мөртлөө эрүүл хоолны жоруудтай танилцаарай.

3. BBC Learning English
Эрт дээр үеэс эхлэн ВВС телевиз, радиогийн хөтлөгч нар Британийн англи хэлээр төгс ярьдаг байсан бөгөөд ВВС-ийн өгүүллэгүүд нь маш сайн дүрмийн дагуу бичигдсэн байдаг. Тэгэхээр яаж тэдэн шиг ярьж сурах вэ? BBC тэдний энэ блогт англи хэл сурах хэдэн зуун хялбар видео, нийтлэл, үнэгүй дасгалуудыг багтаасан бөгөөд энэ нь анхнаас нь цэгцтэй сурах гэж байгаа бүх хүмүүст зориулагдсан.

http://www.bbc.co.uk/learningenglish/english/

4. World of Wanderlust
Та хэрвээ энэ аялалын блогыг уншиж эхлэх л юм бол шууд паспортоо аваад цүнхээ бэлдээд эхлэж магадгүй шүү. Би аялалд дуртай гэдэг энэ блогт заавал очиж үзэх ёстой газруудын байршил, нэр, зурагнуудын хамт байдаг. Мөн аялалаа хэрхэн бэлдэх талаар зөвөлгөө, типс ихтэй. АНУ аас эхлээд Коста Рика хүртэл аялалын тэмдэглэл, тэдний соёлын талаар нийтлэлүүд байх бөгөөд таны англиар уншиж ойлгох дадалд туслах болно.

http://www.worldofwanderlust.com/

Гэрэл зургийг Ү.Одбаяр

 

5. Hannah Gale
Энэхүү Ханна-гийн хувийн амьдралых нь блог нь таний англи хэлний яриаг хөгжүүлэх болно. Ангид заадаггүй шинэ үгс, хөгжилтэй, хар ярианы хэллэгүүдийг сурна. Тэрээр сэтгүүлч бөгөөд нийтлэлүүд нь түүний харилцаа, дуртай ном, энэ улирлын хувцаслалт, аялал, хоол гэх мэт бүх зүйлийг багтаасан байдаг.

http://hannahgale.co.uk/

6. Perfect English Grammar
Англи хэлний бүх дүрмүүдийг эхнээс нь авхуулаад дуустал нь энгийнээр тайлбарласан бүр жишээ дасгалуудын хамт багтаасан. Блогын интерактив хэлбэр нь дүрмийг хөгжилтэй сурахад амархан болгосон байдаг; Найзтайгаа хамт сураад хэн нь илүү зөв хийхээ үзээд дасгал болгоныг шоколадны шагналаар дуусгах нь дээр байх.

https://www.perfect-english-grammar.com/

7. English Grammar Revolution
Дүрэм, дүрэм, дүрэм. Энэ яагаад сонирхолтой гэж, бас яагаал заавал үзэх ёстой гэж. Энэхүү блогноос та богино хэмжээний нийтлэлийг унших төдийд л тодорхой хэмжээний дүрмийг сураад дуусна. Англи хэлний дүрмийн хувьсгал блогын зохиолч маань англи хэлний дүрмийг сонирхолтой ойлгоход амархан байдлаар тайлбарласан байдаг. Та заавал түүний блогуудыг уншаарай. Үнэгүй дүрмийн номын хүртэл email-р авч болно.

8. The EF GO Blog!
Хэд, соёл, аялалын талаар хамгийн сүүлийн үеийн шинэлэг мэдээлэл байнга хуваалцаж байдаг энэ блогноос та англи хэлний ойлгоход хэцүү хэлц үгнүүдийн сурах боломжтой. Олон талын богино нийтлэлүүд нь таныг хэзээ ч уйдаахгүй.

https://www.ef.com/wwen/blog/language/

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.