
Сүүлийн жилүүдэд цахилгаан дугуй, мотоцикл, суррон, скүүтэр, мопед зэрэг тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр осол, гэмтлийн тохиолдол эрс өсжээ.
Тухайлбал,
2022 онд 50,
2023 онд 305,
2024 онд 532,
2025 онд 2792 хүн гэмтэж, бэртжээ.
Мөн 2026 оны дөрөвдүгээр сарын 10-наас 19-ний өдрүүдэд дээрх төрлийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой 102 осол, гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн байна.
Цахилгаан скүүтэр, мопед нь нэг хүний хэрэглээнд зориулагдсан. Иймд давхарлан зорчихгүй байх, унадаг дугуй, мопед, мотоцикл жолоодох үед хамгаалах малгайг зөв өмсөх, урсгал сөрөхгүй хөдөлгөөнд оролцох, явган хүний гарцаар гарахдаа тээврийн хэрэгслээ түрж гарахыг зөвлөв. Мөн явган хүний замаар зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
52 минутын өмнө
4 цагийн өмнө
4 цагийн өмнө
Өчигдөр
2026-04-23
2026-04-23
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.