Улаанбаатарт 17 градус дулаан байна

2025-09-30 Uncategorized


Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2025.09.30/ 20:00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -2…+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндий болон Орхон-Сэлэнгийн сав газраар +10…+15 градус, говь, талын нутгаар +21…+26 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0…-2 градус хүйтэн, бусад хэсгээр +4…+6 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө орчмоор 0 градус орчим, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.