Нийслэл ирэх 2025 онд тээврийн хэрэгсэлд ногдуулах албан татварын хувь хэмжээг гурав дахин нэмэгдүүлэхээр, харин авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр холбогдох төслүүдийг боловсруулаад байгаа аж.
Албан татвар:
-“Приус” 36000-аас 108,000₮,
-“Лексус 570” 188100-аас 564,300₮,
-“Портер” 30000-аас 75,000₮,
-“Ланд Круйзер 200” 151,800-аас 455,400₮.
Зам ашигласны төлбөр:
-2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20000-аас 100,000₮,
-2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30000-аас150,000₮,
-4001 дээш моторын багтаамжтай машин 50,000-аас 250,000₮ болгон нэмэгдүүлжээ.
УИХ-аас баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн хуульд Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан. Хоригийг УИХ хүлээн аваад буй. Ингэхдээ хориг тавигдсан төсвийг дахин хэлэлцэн баталсны дараа аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар төсвөө батлах юм.
Энэ хүрээнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал ирэх оны төсвийн хууль болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэн батална. Тодруулж хэлбэл, нийслэлээс өргөн мэдүүлсэн Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн батлах тухай, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төсөлд туссан дээрх үнийн тарифын саналыг дэмжвэл автомашины албан татвар, авто зам ашигласны төлбөр тус бүр нэмэгдэх юм.
5 цагийн өмнө
7 цагийн өмнө
7 цагийн өмнө
Өчигдөр
2024-11-22
87373
30463
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.