Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж, таван асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Ингээд гол шийдвэрүүдийг тоймлон хүргэе.
1. Тэтгэврийн доод хэмжээг 40-50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДҮҮЛНЭ
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын нэмэлт хэлэлцээрийн явцын талаар Засгийн газрын хуралдаанаар сонсч, ирэх 2018 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 161 тэрбум төгрөг зарцуулахаар Засгийн газрын тогтоол баталлаа. Ирэх оны эхний өдрөөс эхлэн эхний ээлжинд бүрэн тэтгэврийн доод хэмжээг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 300 мянгад, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 250 мянгад хүргэх, мөн 161 тэрбум төгрөгтөө багтааж бүх тэтгэвэр авагчийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр 2018 оны улсын төсвийн төслийг боловсруулахыг холбогдох сайд нарт үүрэг болгов.
2. 41 мянган оюутан ТӨЛБӨРИЙН ДАРАМТГҮЙ СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Засгийн газар “Оюутны хөгжлийн зээлийн журам”-ыг шинэчлэн баталлаа. Ингэснээр “Оюутны хөгжлийн зээл”-д бакалаврын орой, эчнээ, магистр, докторт суралцагчид хамрагдах боломж бүрдэж байна. Мөн хүү бууруулах болон богино хугацааны зээлийг дээрх бүх түвшний суралцагч авах эрхтэй бөгөөд урт хугацааны зээлийг зөвхөн бакалаврын түвшнийхэн авах аж. Оюутны хөнгөлөлтийн зээлийг 38115 оюутан, суралцагч шинээр авна гэсэн тооцоо гарсан байна.
Түүнчлэн 18 нас хүрээгүй оюутны батлан даагч нь үндсэн зээлдэгч байж болох өөрчлөлт оруулснаар 6000 оюутан зээл авах эрхтэй боллоо.
Оршин суух харьяалал харгалзахгүйгээр зээл олгох болсноор орон нутгаас ирж суралцаж байгаа 87625 оюутан зээл авахын тулд заавал орон нутаг руугаа явах, эсвэл эцэг, эх, зээлийн баталгаа гаргасан хамтран зээлдэгч нь Улаанбаатар хотод ирэх шаардлагагүй болжээ. Зээлийн баталгааг малчин эцэг, эх гаргасан тохиолдолд зээлийг сар бүрээр хүү тооцож төлөх нөхцөлийг хөнгөрүүлж, малчны зээлийн эргэн төлөлтийн нөхцөлтэй ижил байх гэж нэмж тусгажээ.
Оюутан зээл авахын тулд заавал орон нутаг руугаа явах, эсвэл эцэг, эх, зээлийн баталгаа гаргасан хамтран зээлдэгч нь Улаанбаатар хотод ирэх шаардлагагүй
Оюутан, суралцагч зээл авахын тулд долоон төрлийн бичиг, баримт бүрдүүлж, нотариатаар баталгаажуулж байсныг цуцаллаа. Энэ мэдээллийг цахим хэлбэрээр банк бүр шалгаж байх боломжийг бүрдүүлснээр зээл авагч 3-7 хоног хэмнэх юм. Цаашид оюутны хөгжлийн зээлийг барьцаа хөрөнгөгүйгээр олгоход үүсэх эргэн төлөлтийн эрсдэлийг шийдвэрлэх банк, санхүүгийн механизм бий болгох, эргэн төлөлт, хуримтлалын хөрөнгөөрөө төсөвт ачаалалгүй, бие даан хөгжих сангийн талаар судалж, ирэх 11 дүгээр сард танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгов. Одоогийн байдлаар 1002 оюутан 1,6 тэрбум орчим төгрөгийн зээл аваад байна. Журамд өөрчлөлт оруулснаар энэ оны төсвөөс нэмэлт хөрөнгө гарахгүй. Энэ жил 82,7 тэрбум төгрөгийг оюутны хөгжлийн зээлд зарцуулах бөгөөд 41 мянган оюутан төлбөрийн ямар нэг дарамтгүй суралцах боломжтой юм.
3. Хоёр тэрбум юаниар Улаанбаатар хотын ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ 75 ХУВИАР БУУРУУЛНА
Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд Бүгд найрамдах Хятад Ард улсын Засгийн газраас олгож буй хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг зарцуулахаар Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэлээ. Хоёр тэрбум юаниар Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг 75 хувиар бууруулна.
Мөн дэд бүтцийн асуудал нь зогсоод байсан 15 байршил дахь 32,546 айлын орон сууцны хороолол, түүнийг дагасан сургууль цэцэрлэгүүд баригдаж ашиглалтад орохоор боллоо. Түүнчлэн орон сууцанд орох сонирхолгүй, өмчлөлийн газартаа дээрээ оршин суух хүсэлтэй 10,336 айл, өрх байгаад зориулж тус бүр нь 200-250 айл өрх харъялагдах “Бичил дэд төв”-үүдийг байгуулж тэднийг төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбоно.
Дэд бүтцийн эх үүсвэрийг эко байдлаар шийдэж сэргээгдэх эрчим хүч, био бичил цэвэрлэх байгууламж ашиглаж шийдвэрлэнэ. Мөн инженерийн хангамжийг төвлөрсөн,бие даасан болон холимог шийдлээр хангах юм. Үүнийг дагаж үйлчилгээний чиглэлээр тухайн “Бичил дэд төв” тус бүрийг дагаж 50-80 хүн ажилтай болж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх 100-150 ажлын байр мөн бий болно гэж тооцоолж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ус, дулаан, цахилгаан эрчим хүчний асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх юм.
4. Авто тээвэрлэлттэй холбоотой хэлэлцээрийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Азийн автозамын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хэлэлцээрийг соёрхон баталснаар :
Сүүлийн хоёр жилд хийсэн тээврийн талаарх статистик мэдээнээс үзвэл зорчигчдын 98, ачааны 47 хувийг автотээврээр гүйцэтгэсэн байна. Энэ нь тээвэрлэлтийн хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдэж, хөрш орнууд төдийгүй гуравдагч орнуудтай автотээврийн сүлжээгээ өргөжүүлэх шаардлагатай болсныг харуулж байгаа юм.
5. Төрийн өмчийн ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД ТӨЛБӨРӨӨ НЭМЭХГҮЙ
Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын сургалтын төлбөрийг 2017-2018 оны хичээлийн жилд нэмэгдүүлэхгүй байх талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Төрийн өмчийн их, дээд сургуулиуд 2017-2018 оны хичээлийн жилд бакалаврын сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ.
Төрийн өмчийн их дээд сургууль коллежийн бакалаврын сургалтын төлбөрийн дундаж хэмжээ 1-2,9 сая төгрөг байна.
Энэ хичээлийн жилийн тайлангаас үзэхэд төрийн өмчийн их дээд сургууль коллежийн бакалаврын сургалтын төлбөрийн дундаж хэмжээ 1-2,9 сая төгрөг байна. Үүнийг нэмэгдүүлэхгүй байхаар Засгийн газраас шийдвэрлэлээ.
Сургуулиудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр тэвчиж болох зардлыг санхүүжүүлэхгүй байх, санхүүгийн хэмнэлттэй байх, улсын төсөв болон сургалтын төлбөрөөс бусад санхүүгийн нөөцийн эх үүсвэрийг бий болгох талаар эдийн засаг санхүүгийн тусгайлсан хөтөлбөр судалж нэвтрүүлнэ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.