Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг УИХ-аас өнгөрсөн 12 дугаар сард баталсан.
Уг хуулийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хугацаанд нь төлөөгүй, техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох заалт ирэх даваа гараг буюу нэгдүгээр сарын 8-наас хэрэгжиж эхэлнэ.
Манай улсад нийт 1.2 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 56 хувь буюу 712,992 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна. Сүүлийн 10 жилд улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 107 хувиар буюу хоёр дахин, үүнээс Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 93 хувиар хувь буюу 1.9 дахин нэмэгджээ.
17 цагийн өмнө
22 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.