Засгийн газраас гэр хорооллыг орон сууцжуулах цогц бодлого хэрэгжүүлж буй. Үүний нэг нь саяхан УИХ-аас баталсан Улаанбаатар хаотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль. Энэ хуульд гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцож буй аж ахуйн нэгжүүдийг гааль, НӨАТ-аас чөлөөлөхөөр тусгажээ. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ “Гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцож буй аж ахуйн нэгжүүдийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг саяхан шийдвэрлэсэн. Энэ мэдээж том түлхэц болно. Хууль хэрэгжихээр тодорхой дэвшил гарна гэдэгт эргэлзэхгүй байна.
Харин гааль, НӨАТ-аас чөлөөлөх процесс нь жаахан түвэгтэй байж магадгүй. Уг нь бусад улс оронд орлогын албан татвараас нь чөлөөлөх хувилбарыг түгээмэл хэрэглэдэг. Хуулийн хэрэгжилтийг харж байгаад цаашил аль татвараас нь чөлөөлөх нь зүйтэй вэ гэдгийг эргэж харна” гэлээ.