Цэвэрлэх байгууламжийг аваарын горимд шилжүүллээ

2023-07-6 Нийслэл


Цэвэрлэх байгууламж хоногт 160-170 шоо метр ус хүлээн авах хүчин чадалтай. Гэвч одоогийн байдлаар хоногт хүлээн авч буй усны хэмжээ 221 шоо метрт хүрч, хүчин чадлаас нь 30 хувь хэтэрсэн байна. Иймд аваарын горимд шилжүүлсэн тухай НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн цахим хуудсанд мэдээлэв.

Мөн нийслэлээс холбогдох албаныхан үерийн бүсүүдэд ажиллаж байгаа бөгөөд үертэй хэсгүүдээр иргэдийг зорчихгүй байхыг анхааруулав.

Тодруулбал, Сэлбэ гол Буян компанийн талаасаа далан нь сэтэрсэн байна. Шороо, элс гэх мэт шуурхай арга хэмжээ авахад шаардлагатай машинууд түгжрэлд орж нөхцөл байдал амаргүй байгаа аж. Тиймээс тус бүрдээ иргэд шаардлагагүй бол машинаа орхиж, хөдөлгөөнд ачаалал нэмэхгүй байхыг уриалж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.