-АПУ-гийн П.Батсайхан. Энэ хүн бол хамгийн том нүүрсчин. Мөн “Энержи Ресурс”-ийн Ж.Оджаргал, Голомтын Д.Баясгалан энэ гурваар тэргүүлүүлсэн толгой нүүрсчид Монгол орныг цөлмөн дээрэмдэж байна.-
УИХ-ын гишүүн С.Ганбаатар нүүрсний хулгайн асуудлаар мэдээлж байна.
Тэрбээр “Алдсан хүн аашаа барна, авсан хүн буянаа барна гэгчээр Монгол оронд хулгай нүүрлээд байна. Тэр тусмаа нүүрсний хулгай аймшигтай томоор нүүрлэлээ. Хэдэн их наяд, хэдэн сая тонн нүүрс гарсан талаар сүүлийн долоон хоног шуурлаа.
Тиймээс би гурван зүйлд мэдэгдэл хийе. Нэгдүгээрт, яагаад ийм байдал үүссэн талаар. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар гурав ажлаа хийхгүй байна. Хулгай хийсэн нь тодорхой гарчихаад байдаг. Мөн тооцоо судалгаа нь гарчихаад байдаг. Гэтэл тэд ажлаа хийхгүй байна.
Хоёрдугаарт, Монголоор ийм том хулгай гарчихаад байхад шүүх, цагдаа, АТГ огт ажлаа хийхгүй байна. Эд нар Монголын ард түмний татварын мөнгөөр ажиллаж байгаа. Тэд Монголын ард түмний бий болгосон өмч хөрөнгөөр форм өмсөж ажиллаж байгаа.
Гуравдугаарт, би өнөөдөр нүүрсчдийг зарлана. Нууцын мэдээг би үзсэн, харсан. Энэ мэдэгдлээ хийнэ. Нүүрсчид төрийн гурван өндөрлөгийг худалдаж авсан байна. Хулгайгаа эд нар нууцын баримтад оруулсан. УИХ-ын гишүүний үндсэн үүрэг нь нууцад хамаатай мэдээллийг ч ард түмэндээ хэлэх үүрэгтэй.
Тиймээс би зарлаж байна. Тодруулбал, АПУ-гийн П.Батсайхан. Энэ хүн бол хамгийн том нүүрсчин. Мөн “Энержи Ресурс”-ийн Ж.Оджаргал, Голомтын Д.Баясгалан энэ гурваар тэргүүлүүлсэн толгой нүүрсчид Монгол орныг цөлмөн дээрэмдэж байна. Би энэ бүхнийг баримттай ярьж байна. Эд нар оффтек гэрээгээр бусад бүх нүүрсний хулгайгаа төрийн нууцад хамааруулсан. Би тэднийг АТГ-д өгнө.
Хүмүүс эдгээр нэрийг ярихаасаа яагаад айгаад байна вэ. Тэд шүүгч нарыг хахуульдсан байна. Шүүхийн шийдвэр Шунхлайн Батсайханы арын өрөөнд гардаг боллоо.
Жишээ ярья. Хамгийн сүүлд Дээд шүүхийн шүүгч нарын гаргасан шийдвэр гэхэд С.Баярцогтын ялыг нүүрсчид худалдаж авсан. Гаргасан шийдвэрийн эзэн нь Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн, нийслэлийн ерөнхий прокурор Ариунболд нар нүүрсчдэд үйлчилсэн.
Нүүрсчид дараагийн эргээ тавьж эхэллээ. Есөн жил гурван шатны шүүхээр шийдэгдсэн хэргийг тусгай санал гэдгээр хэрэгсэхгүй болгож, нүүрсчдийг даврааж байна” гэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30435
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.