Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэх асуудалд Сангийн сайд Б.Жавхлан хэвлэлийнхэнд дараах тайлбарыг хийлээ.
Тэрбээр “ОУВС нь эгнээндээ 180 орныг элсүүлсэн том байгууллага юм. Бид энэхүү олон улсын байгууллагын гишүүн. Энэ том байгууллагаас Монгол Улс зээл, тусламж авах, хөнгөлөлттэй зээлд хамрагдах бүрэн эрхтэй бие даасан гишүүн. ОУВС аль ч улс, гишүүнчлэлдээ ийм зээл ав, ийм хөтөлбөр ав гэж тулгадаггүй, гишүүн орнуудын өөрсдийнх нь сонголтоор явдаг гэсэн үг.
Сая УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны үеэр хэлсэн. Тодруулбал, эдийн засаг хэвийн үед жилдээ 10 гаруй улсууд ОУВС-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагддаг байсан бол энэ жилийн хувьд маш олон буюу 44 улс хөнгөлөлттэй зээлд хамрагдаж байгаа. Нэмээд 20 гаруй улс зээлд хамрагдахаар хүсэлтээ өгсөн.
Манай улсын хувьд, гишүүнийхээ эрхийн хүрээнд хөтөлбөр шаардлагатай үед хамрагдах бүрэн боломжтой, хэзээ ч нээлттэй байдаг. Гагцхүү Засгийн газар л шийдэх юм. Гэхдээ төсвийн шинэчлэлийн хүрээнд бидний хэрэгжүүлж байгаа ажил нь зөвхөн Олон улсын валютын сан гэлтгүй олон улс, хөрөнгө оруулагчдын харж буй өнцгүүдтэй нийцэж байхтай гүйцэтгэлээ чиглүүлэн ажиллаж байна” гэлээ.
16 цагийн өмнө
17 цагийн өмнө
17 цагийн өмнө
20 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.