Зуунмод-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн замналын тухай иргэдээс санал авчээ. Санал хураалтад оролцсон нийт иргэдийн 90.3 хувь нь төвд ойр чиглэлээр үйлчлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж.
Энэ хүрээнд зохион байгуулсан хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлт мөн иргэдээс ирсэн санал асуулгын дүнг нэгтгэн Зуунмод-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолыг “Мишээл экспо”-д, замналыг Хан-Уул дүүргийн Ажилчны соёлын ордны буудал хүртэл явуулж зорчигчдыг буулгах хүсэлтийг Нийслэлийн Авто Тээврийн газарт хүргүүлэн зөвшөөрөл авсан байна. Иймд Зуунмод-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээ иргэдийн эрэлт хэрэгцээний дагуу энэ сарын 10-аас буюу энэ баасан гарагаас “Мишээл экспо” төвөөс явах болсныг мэдэгдэж байна.
А.Уянга
14 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
18 цагийн өмнө
19 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.