Засгийн газар ээлжит хуралдаанаа өргөтсөн бүрэлдэхүүнтэйгээр, нээлттэй зохион байгуулж байна. Хуралд аймгийн Засаг дарга нар оролцож байгаа юм. Засгийн газар энэ удаагийн хуралдаанаараа Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэж байна.
Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж “Говийн аймгийн дарга нар хаана, ямар мод тарихаа сайн бодох хэрэгтэй. Зээл аваад хужиртай газар мод тарьчихсан аймаг байна гэж сонссон. Юм тарьж ургуулна гэдэг урлаг. Тиймээс сургалт сурталчилгааг сайн хийх хэрэгтэй. Хамгийн гол асуудал нь усалгаа. Тэрбум модыг 10 жилийн хугацаанд ямар газруудад тарихаа сайн судалж, тогтоох хэрэгтэй” гэлээ.