Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр 09:00 цагаас эхэллээ. Хуралдаанд 21 аймгийн засаг дарга нар оролцож буй юм.
Мөн өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн ИТХ-ын дарга, аймгийн засаг дарга нартай уулзалт хийсэн. Уулзалтаар 3-р тунг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангах, ажлын шалгуур үзүүлэлтүүдээ хэрэгжүүлэх, эдийн засгийн шийдэл, зорилгоо тодорхойлсон алсын хараагаа гаргах, сахилга хариуцлагаа дээшлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо.
Мөн “ирэх оноос Ерөнхий сайд аймгийн засаг дарга нарт шууд хариуцлага тооцож эхэлнэ. Ажил хийх санаачлагыг дэмжинэ. Хамтарч ажиллана. Авлигын хэрэгт холбогдвол хамгаалахгүй” гэдгээ мэдээлж байв.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.