Сонгуулийн ерөнхий хороо нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авна

2021-09-6 Мэдээ мэдээлэл
Сонгуулийн ерөнхий хороо нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авна

 

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нэр дэвшигчдийн баримт бичгийг өнөөдөр СЕХ хүлээн авна. Цар тахлын нөхцөл байдлын улмаас УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хуваарийг нам, эвсэл, нэр дэвшигчдийн саналыг харгалзан гаргажээ.

Сонгуулийн ерөнхий хороо нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авна

Нөхөн сонгуульд оролцох есөн нам, нэг эвслийн зүгээс 2021 оны есдүгээр сарын 1-нд багтаан нэр дэвшигчдээ тодруулаад буй. Нэр дэвшигчид есдүгээр сарын 4-ний өдрийн дотор хөрөнгө, орлогоо цахимаар мэдүүлжээ. Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн аваад тав хоногийн дотор шийдвэрээ гаргах учиртай.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.