Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн баруун талд нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй байрлах 14 ширхэг тоосгон гараашийг Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны А/334 дүгээр захирамжийн хүрээнд албадан чөлөөлөх ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны албан хаагчид хийж гүйцэтгэж байна.