Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц улсын хэмжээнд 32.7 хувьтай байна

2021-06-9 Мэдээ мэдээлэл

Д.Баяндүүрэн: Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц улсын хэмжээнд 32.7 хувьтай байна

Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн ирцийн мэдээллийг 12:00, 16:00, 22:00 цагуудаас олон нийтэд мэдээлэхээр төлөвлөсөн. Үүнийхээ дагуу 16.00 цагийн мэдээллээ танилцууллаа.

СЕХ-ны мэдээлж буйгаар 15.00 цагийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд сонгуулийн ирц 33.07, улсын хэмжээнд 32.7 хувь байгаа аж. Одоогийн байдлаар санал хураалтын ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг тус хорооноос мэдээлж байна. Харин зарим хэсгийн хорооны мэдээлэл сүлжээний асуудлаас болж, санал хураалтын тоо хоцорч ирж байгаа гэнэ. Одоогоор ийм асуудалтай 29 хэсгийн хороо байгаа юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.