Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль 07:00 цагаас улс орон даяар албан ёсоор эхэлсэн.
УИХ-аас үе, үеийн сонгуулиудын зардлыг баталж, тогтоодог. Манай улс долоон удаа Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахдаа анх 40 сая төгрөг зарцуулдаг байсан 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг 26 тэрбум төгрөгөөр баталсан. Хэрэв хоёр шатны санал хураалт явуулбал есөн тэрбум төгрөгийн зардал гарна гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн билээ.