С.АМАРСАЙХАН: Ирэх долоо хоногоос ХӨЛ ХОРИОГ сулруулна, харин ирэх сард хилээ нээхээр шийдвэрлэсэн

2021-05-5 Мэдээ мэдээлэл

 

 

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр хуралдсан Засгийн газрын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр дараах тайлбарыг хийв.

Тэрбээр “Монгол Улсын 18-аас дээш насны иргэдийн 55 хувь нь дархлаажуулалтанд хамрагдсан байна. Ирэх долоо хоногоос Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа.

Улсын хэмжээнд 1,138,000 иргэн нэдүгээр тунд хамрагдсан байна. Вакцинд хамрагдаж байгаа иргэдээ дэмжих үүднээс урамшуулал дэмжлэгийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Тавдугаар сарын 8-ны өдөр гэхэд Улаанбаатар хотод нэгдүгээр тунд хамрагдах ёстой иргэдийг хамруулж дуусах, зургаадугаар сардаа багтан орон нутгийн вакцинжуулалтыг дуусгах төлөвлөгөөтэй байна” хэмээн тодрууллаа.

Мөн энэ сарын 1-нээс агаарын хилийг нээхээр төлөвлөж байсан билээ. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар энэхүү хил нээх асуудлыг зургаадугаар сарын эхэн хүртэл хойшлуулахаар болсон байна. Энэ талаар УОК-ын дарга С.Амарсайхан “Засгийн газар тавдугаар сарын 1-нээс хил нээх чиглэлтэй ажилласан. Гэвч цар тахлын тархалт эрчимтэй буурахгүй байна. Тиймээс халдварын нөхцөл байдалтай холбогдуулан хил нээх асуудлыг хойшлуулахаар болсон. Зургаадугаар сарын эхэн үеэр  хилээ нээхээр шийдвэрлэсэн” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.