Ц.ГАНЗОРИГ: Ойрын хугацаанд “СПУТНИК В” ирэхгүй

2021-05-5 Мэдээ мэдээлэл

 

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг дараах мэдээллийг хийлээ. Тухайлбал, коронавирусийн цар тахлын улмаас Улаанбаатарт хатуу хөл хорио тогтоогоод байгаа. Гэхдээ Улсын Онцгой комиссоос энэхүү дэглэмийг тавдугаар сарын 8-ны 06:00 цагаас эхлэн сулруулж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үе шат дараатайгаар нээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Энэ хүрээнд зарим үйлчилгээнүүдийн ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон хүмүүст нээлттэй байхаар журамлагдаж байгаа болон Спутник ойрын хугацаанд ирэхгүй гэдгийг мэдээллэв.

Тэрбээр “Спутник ойрхон ирэхгүй нь ээ. Үйлдвэрлэлийн хүчин чадалтай холбоотой. Улсын хэмжээнд тавдугаар сарын 4-ний байдлаар 111,076 хүн хамрагдсанаас Улаанбаатарт 43,099, орон нутагт 67,977 хүн хамрагдлаа.

Нэгдүгээр тунд 18-аас дээш насны иргэдийн 54,6 хувь нь, 2-р тунд 25,8 хувь нь хамрагдсан. Улаанбаатарт өдөрт 75мянган хүн хамрагдах хуваарьтай ч 43 мянган хүн хамрагдлаа. Цэгүүд дараалал бага тул та бүхэн вакциндаа яарна уу.

Тавдугаар сарын 8-наас хөл хориог шатлалтай суллахдаа зарим үйлчилгээнүүдийн ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон хүмүүст нээлттэй байхаар журамлагдаж буй тул та вакциндаа хамрагдана уу. Улсын эрүүл мэнд, эдийн засаг, нийтийн эрх ашгийн үүднээс” гэжээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.