Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гаригт 08.00 цагаас ээлжит хуралдаанаа эхлүүлдэг. Энэ дагуу яг одоо . Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд цогц төлөвлөгөө’’-г батлахаар төлөвлөөд байгаа юм. Мөн манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ ямар байгааг зарлана гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Харин яг одоо тус хуралдаанаар “Нэг өрх-нэг хаалга” шинжилгээний талаар мэдээлэл сонсч байна. Тус шинжилгээний дүнд үндэслэн ирэх гуравдугаар сарын 1-ээс ерөнхий боловсролын сургуулийг танхимаар хичээллүүлэх үү, эсвэл танхим, цахимын хичээлийг хослуулж явуулах уу гэдгийг шийдвэрлэх аж. Учир нь Боловсрол, шинжлэх ухааны сайд өчигдөр орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудыг танхимаар, нийслэлд цахимаар хичээлийг үргэлжлүүлэх саналыг Засгийн газрын хуралдаанд оруулах болсноо мэдэгдсэн юм.