Л.Оюун-Эрдэнэ: 100 хоногт багтааж төрийн бүх үйлчилгээг цахимжуулна

2021-02-5 Засгийн газар

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарынхантай уулзаж байна. Тэрбээр цахим шилжилт хийж, төрийн үйлчилгээнүүдийг цахимжуулснаар иргэдийнхээ цагийг хэмнэхэд ихээхэн ач холбогдолтойг уулзалтын үеэр онцоллоо. 

 Засгийн газрын тэргүүн 06.00 цагт ажлаа эхлүүлэх болсон билээ. Тэрбээр өнөөдөр харилцаа холбоо, мэдээлэл технилогийн салбарынхантай уулзлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Иргэний үнэмлэх захиалахад барагцаалбал нэг цаг 55 минут орж байна. Харин цахим шилжилт хийвэл 5 минут болно. Төрд иргэнийхээ амьдралын цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг гэж байхгүй. Тиймээс иргэд стрессгүй, өглөө сэрдэг, идэвхтэй, өглөөний 07:30 цагт үндэстнээрээ гүйдэг, гар утаснаасаа төрийн үйлчилгээг авдаг, бусад цагт нь өөрийгөө хөгжүүлдэг үндэстэн болох ёстой.

Иймээс 100 хоногт багтаан төрийн бүх үйлчилгээг цахимжуулна. Цар тахлын хүнд үед амьдралын идэвхтэй хэв маягт шилжих нь чухал. Идэвхитэй амьдралын хэв маягт шилжихэд технологийн шинэчлэл чухал. Төрийн үйлчилгээг яаж шат дамжлаггүй, хүнд сурталгүй, уялдаа холбоотой, хүнээс хамааралгүй болгох вэ. Эмнэлэгт хэвтэхийн тулд хүнтэй уулздаггүй, газрын асуудал хөөцөлдөхийн тулд хүнтэй уулздаггүй болох хэмнэл рүү шилжих. Ингэж чадвал төрийн хүнд суртал буурна, орон тооны давхардал арилна” гэлээ.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.