БНСУ-аас 163 иргэн эх орондоо ирлээ

2021-02-1 Мэдээ мэдээлэл
БНСУ-аас 163 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр  20.10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 163 хүн эх орондоо ирсэн бөгөөд бүгд Covid-19 шинжилгээнд хамрагдсан. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 15-наас хойш Сөүл-Улаанбаатар чиглэлд хийгдсэн 40 орчим тусгай үүргийн онгоцоор 7000 орчим иргэн эх орондоо иржээ. Тэднээс хамгийн анхных буюу 2020 оны гуравдугаар сарын 15-ны тусгай үүргийн онгоцоор ирсэн хоёр хүнээс халдвар илэрч байжээ.

Улсын онцгой комиссоос баталсан хуваарийн дагуу 2021 оны хоёрдугаар сарын 03, хоёрдугаар сарын 26-нд Сөүл,  хоёрдугаар сарын 10-нд Токио,  хоёрдугаар сарын 24-нд Истанбул хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж 850 орчим иргэнээ татаж авна. Цаашид долоо хоног тутам доод тал нь нэг удаа нислэг хийж, сардаа 800-1000 иргэнээ авчрахаар төлөвлөж буй.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.