Өнөөдрөөс таван салбарын үйл ажиллагаа нээгдлээ

2021-01-18 Нийслэл


Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр өнөөдрөөс эхлэн цахилгаан бараа, тавилга худалдаа, үйлдвэрлэл зэрэг зарим салбрын үйл ажиллагааг өнөөдөр /2021.01.18/-өөс эхлүүлж буй. Тодруулбал, дараах салбаруудын үйл ажиллагаа нээгдэж буй.

-Цахилгаан бараа
-Тавилга
-Гар утасны төвлөрсөн худалдаа
-Түргэн үйлчилгээний цэг
-Цанын баазын үйлчилгээ зэрэг багтаж байна.

Мөн иргэдийн агаарт гарах, ууланд алхах зэргээр дархлаа, эрүүл мэндэд чиглэсэн үйлдлийг дэмжих хүрээнд зарим цэгүүд, зогсоолуудын үйл ажиллагааг эргэн хэвийн горимд шилжүүлэх юм.

Нийслэлийн хэмжээнд 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, 18 салбар чиглэлийн үйл ажиллагаанд нэр дурдан хязгаарлалт тогтоож, бусад бүх төрлийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний үйл ажиллагааг нээсэн. Халдварын тархалтын нөхцөл байдалд хийсэн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, мэргэжлийн байгууллагуудын саналд үндэслэн үе шаттайгаар нээж байна. Дараагийн ээлжинд нөхцөл байдлаас хамаарч үлдсэн бүх төрлийн барааны худалдааг нээхээр төлөвлөсөн. Иймд, мэргэжлийн байгууллагууд цаашид нээгдэх аж ахуй нэгжүүдэд шаардлагатай мэдээллийг урьдчилан хүргэж, үйл ажиллагаа нээхэд хэрэгцээтэй бэлтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулах юм.

ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ХЯЗГААРЛАХ САЛБАР, ЧИГЛЭЛ:

Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа /бүх төрлийн хувцас, гэр ахуйн бараа, бөс бараа, гоо сайхны бараа, тоглоом/
Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт
Бүх төрлийн баар
Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
Цахим болон бүх төрлийн тоглоомын үйлчилгээ
Спортын арга хэмжээ /заал, фитнес, бүжиг, иогийн клуб/
Саун, бассейн
Шашны зан үйл /гандан, сүм хийд, мөргөлийн газрууд/
Урлаг соёл, үзвэр үйлчилгээ
Үсчин, гоо сайхан, хумс засал
Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв
Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал
Нийтийн халуун ус
5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт
Дараагийн ээлжинд нөхцөл байдлаас хамаарч үлдсэн бүх төрлийн барааны худалдааг нээхээр төлөвлөсөн. Иймд мэргэжлийн байгууллагууд цаашид нээгдэх аж, ахуй нэгжүүдэд шаардлагатай мэдээллийг урьдчилан хүргэж, үйл ажиллагаа нээхэд хэрэгцээтэй бэлтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулна гэдгийг албаныхан тодотгосон.

ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭЭЖ БАЙГАА ААН-ҮҮДИЙН АНХААРАЛД:

Үйл ажиллагаа нь үе шаттайгаар нээгдэж байгаа аж, ахуйн нэгж, байгууллагууд ДЭМБ, ЭМЯ-наас өгсөн зөвлөмжийн дагуу батлагдсан дараах нийтлэг түр зааврыг мөрдөж, коронавирусийн халдвараас сэргийлэхийг уриалж байна.

Үүнд,
Нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоосон хугацааны хязгаарлалтад нийцүүлэн байгууллагын үйл ажиллагааны цагийн хуваарь баталж мөрдүүлэх,
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, халдвар хамгааллын төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг хангах,
Баталгаат ундны эх үүсвэрэр хангагдсан байх,
Ажиллагсдыг нэгдсэн зохион байгуулалтаар байгууллагын унаагаар тээвэрлэх боломжийг бүрдүүлэх,
Байгууллагын хурал, семинар, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд биечлэн оролцуулахгүй, зохион байгуулахгүй байх,
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг үйлчлүүлэгчдэд харагдахуйц ил тод байршуулах гэх мэтээр халдвар хамгааллын нийтлэг зааврыг мөрдөхийг анхааруулж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.