Б.Ууганбаяр: Сүүлийн 7 хоногийн байдлаар МИАТ 9 удаагийн карго ачааг тээвэрлэсэн

2021-01-12 Мэдээ мэдээлэл

Тусгаарлалтын байр болон цаг үеийн асуудлаар УОК-ийн шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 31 тусгаарлалтын байранд 1602 хүн байна. Нийслэлийн хэмжээнд 27 тусгаарлах байранд 1524 хүн, орон нутагт 4 тусгаарлах байранд 45 иргэн байна.

Сүүлийн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд 34 иргэн нэмж  тусгаарлагдсан бол 53 иргэнийг шилжүүлэн тусгаарласан. 301 иргэн гэрийн ажиглалтад шилжсэн.

2020.11.11-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 5010 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлсэн. Сүүлийн 72 цагийн байдлаар 331 хүн гэрийн ажиглалтад шилжсэн. Тусгаарлах байранд 14 хоногийн хугацаа дуусч, шинжилгээний хариу сөрөг гарсан тул гэрийн ажиглалтад шилжүүлсэн. Өнөөдөр нийслэлд 492 иргэн, орон нутагт 26 иргэн гэрийн ажиглалтад байна.

119 энхийг сахиулагч энэ сарын 10-нд ирснийг тусгаарласан.

Сүүлийн 7 хоногийн байдлаар МИАТ 9 удаагийн карго ачааг тээвэрлэсэн. Каргог тасалдуулахгүй байснаар эдийн засагтаа дэмжлэг үзүүлж байгаа хэлбэр юм.

МИАТ-ээс НҮБ-ын Хүн амын дэмжих сангаас коронавирусийн шинжилгээний тоног төхөөрөмжийг үнэгүй тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.