Т.Мөнхсайхан: Халдвар авсан эмч, эмнэлгийн ажилтанд 10 сая төгрөг олгосон

2020-12-30 Засгийн газар

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар холбогдох албаныхан танилцуулав. Засгийн газар өнөөдөр цар тахлын хариу арга хэмжээнд 1.7 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр гаргасан. Дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш нийт 20.2 тэрбум төгрөгийг цар тахлын хариу арга хэмжээнд зарцуулахаар Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргажээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “20.2 тэрбум төгрөгийн ихэнх нь халдварын илрүүлэг буюу шинжилгээний урвалж бодис авахад зарцуулагдсан. Мөн эмч, эмнэлгийн ажилчдын цалин урамшуулал, ар гэрийн дэмжлэгт зарцуулсан. Халдвартай хүмүүстэй ажиллаж байгаа 275 хүнд таван сая төгрөгийн урамшуулал олгосон. Мөн ажлаа хийж байхдаа халдвар авсан 65 ажилтны ар гэрт таван сая төгрөг олгосон. Ингээд халдвар авсан эмнэлгийн ажилчдад 10 сая төгрөгийн тэтгэлэг олгосон гэсэн үг. Харин тусгаарлах байранд ажиллаж байгаа, шинжилгээ авч байгаа зэрэг 1800 хүнд 800 мянган төгрөгийн тэтгэлэг өгсөн. Өнгөрсөн хугацаанд 14 мянган эмч, эмнэлгийн ажилтанд 8.8 тэрбум төгрөгийн илүү цагийн хөлс өгсөн” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.