Б.Ууганбаяр: Тусгаарлалтад байгаа иргэдийн хүүхдийг хамгаалах байранд авна

2020-12-30 Мэдээ мэдээлэл

 

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх хуралд УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр оролцов.

Тэрбээр “Халдвар судлалын үндэсний төвд нас барсан иргэний оршуулганд оролцсон 40 хүний зургаагаас нь халдвар илэрсэн. Мөн төрсөн өдөртөө 20 гаруй хүн урьснаас нэгээс нь илэрлээ. Халдвартай иргэн онлайнаар гар утас худалдаалсан үйлдэл гарлаа. Тиймээс иргэд анхаарал болгоомжтой, хариуцлагатай байх хэрэгтэй. Мөн сүүлийн үед тусгаарлах байртай холбоотой олон санал хүсэлт  ирж байгаагийн дотор жаахан хүүхдүүдээ гэртээ орхиод аав, ээж нь тусгаарлагдсан тохиолдол гарсан. Ажилтнууд хүүхдүүдтэй нь уулзаж эргэсэн. Ийм тохиолдолд хүүхдийг нь хүүхдийн хамгаалах байранд авахаас аргагүй” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.