Улсын онцгой комиссын өнөөдөр /2020.12.09/-ийн шийдвэрийн дагуу Даваа гаригаас эхлэн архи, согтууруулах ундаа худалдахыг зөвшөөрсөн байна. Нийслэлийн онцгой комиссоос мэдээлснээр Даваа гаригаас эхлэн бүх төрлийн шар айраг, виног градус заахгүйгээр худалдаалах юм байна.
Мөн Даваа гаригаас эхлэн ресторан, кафе, хайпермаркет, супермакет, минимаркет, хүнсний дэлгүүр болон зоогийн газар, сүлжээ хоолны газар, кофе шоп, хүнсний болон ахуйн барааны дэлгүүр 07.00-21.00 цаг хүртэл ажиллах болж байна.
Дашрамд дурдахад, хатуу хөл хорионы үед архи согтууруулах ундааг хорьсноор техникийн спирт ууснаас болж дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.