Завхан аймагт 20:00-07:00 цагийн хооронд хөл хорио тогтоолоо

2020-12-8 Мэдээ мэдээлэл


Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нийслэл болон бусад аймаг, сумдад гацсан иргэдийг энэ сарын 1-ээс эхлэн орон нутаг руу буцааж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор зарим аймагт хязгаарлалтын арга хэмжээг чангатгаж эхэлжээ.

Тодруулбал, Завхан аймаг, сумын төвийн зорчих хөдөлгөөнийг өчигдрөөс эхлэн өдөр бүр оройн 20:00 цагаас өглөөний 07:00 цагийн хооронд хязгаарлаж, хөл хорио тогтоосон байна. Эрсдэлтэй бүс нутгаас цөөнгүй иргэн тус аймагт ирж байгаа тул Завхан аймгийн Онцгой комиссоос дээрх шийдвэрийг гаргажээ. Мөн Улаанбаатар хотоос гэхэд Завхан аймагт очихоор 5000 орчим хүн бүртгүүлснээс өчигдрийн байдлаар 1800 гаруй хүн очжээ.

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.