БОАЖЯ “ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН”-Д НЭГДЛЭЭ

2020-11-30 Мэдээ мэдээлэл

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 өдрийн аян”-ыг дэлхийн 187 улс 1991 оноос өнөөг хүртэл жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нэг уриа, нэгдмэл зорилгын дор тэмдэглэж ирсэн.

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг түгээх зорилготой энэ аянд Монгол Улс 1997 оноос нэгдэн орсон. Энэ жилийн хувьд дэлхий нийт “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газартЯг одоо жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!” уриан дор нэгдэж байна.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хатуу хөл хорионы энэ цаг үед Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх 2020 оны 11-р сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд тус аянд Засгийн газрын гишүүд танхимаараа нэгдэж байгаагаа илэрхийлж өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт хүчирхийлэл айдасгүй, амар амгалан орчинг бий болгохын төлөө хамтран ажиллахыг уриалсан юм.

Энэхүү аянд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ЖҮХ-ны Жендэрийн салбар зөвлөл нэгдэж гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, айдасгүй, амар амгалан орчинг бий болгоход дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.