Б.Ууганбаяр: Монгол Улсын хэмжээнд 9560 иргэн гэрийн ажиглалтад байна

2020-11-29 Мэдээ мэдээлэл

Тэрбээр “Сүүлийн 48 цагийн байдлаар 143 иргэн гэрийн ажиглалтад шилжлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 9560 иргэн гэрийн ажиглалтад байна. Гэрийн ажиглалтын 14 хоногийн хугацаанд халдвар хамгааллын дэглэмийг ягштал сахиж байхыг анхааруулж байна.

Тусгаарлан ажиглах байранд

  • Улаанбаатар хотын 26 тусгаарлан ажиглах байранд 1403 иргэн
  • Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон, Дархан, Говьсүмбэр аймагт 953 иргэн тусгаарлагдаж байна.

Ойрын хавьтлын 217 иргэнийг өнгөрсөн хугацаанд нэмж тусгаарласан.

Нийслэлээс иргэдийг гаргах ажиллагаатай холбогдуулан шинжилгээ авах 20 цэг бий. Эдгээр цэгийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас төмөр замын байгууллагын 60 гаруй албан хаагч төмөр замаар ирж байгаа. Эдгээр албан хаагч PCR шинжилгээ өгсөн. Бүгд сөрөг гарсан. Эдгээр хүнийг гэрийн ажиглалтад шилжинэ.

Дашрамд мэдээлэхэд, хөдөө орон нутаг руу зорчих иргэдэд Улаанбаатар хотын 20 байршилд байгаа цэгүүдэд шинж “COVID-19” халдварын шинжилгээг авч байна. Шинжилгээ өгөх хүсэлт, захиалгаа 119.MN сайт руу орж цаг авч үйлчлүүлэх юм байна. Нийслэл дэх шижилгээ авах 20 цэгийн байршлыг танилцуулъя.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.