АОК: Тусгаарлалтын иргэдийг гаргах эцсийн шийдвэр гараагүй байна

2020-11-29 Мэдээ мэдээлэл

Орхон аймгийн хэмжээнд ажиглалт тусгаарлалтын зургаан байранд 166 иргэн байна. Эдгээр иргэдийг тусгаарлах байрнаас гаргах эцсийн шийдвэр гараагүй байгааг аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.

Дотоодод гарсан халдварын ойрын хавьтлыг 14-21 хоног тусгаарлах эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. ХӨСҮТ-өөс манай аймагт ирсэн зөвлөх багтай ярилцаж шийдвэрлэхээр бэлтгэж байгаа аж. Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьталд 15 дахь хоног дээрээ илрэх, удаан хугацаанд тусгаарлах байранд байх нь эрсдэлтэй зэргийг ажлын хэсгийнхэн тооцож, зөвлөлдөж байгааг хэлж байна. Одоогийн байдлаар тусгаарлах байранд 119 том хүн, 47 хүүхэд ажиглалтанд байгаа аж.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.