Замын хөдөлгөөнд оролцох автомашины хязгаарлалттай холбоотой асуудлаар Хотын захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Иргэн хүний хувийн тээврийн хэрэгсэл, жагсаалтад багтаагүй байгууллага аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оруулахгүй гэсэн шийдвэр гараад холбогдох байгууллагууд өнөө өглөө хяналт тавьж ажилласан.
Өнөө өглөө 06:00 цагаас хязгаарлалт тавьсантай холбоотойгоор хувийн машинаар ажилдаа ирдэг очдог асуудал гарч ирлээ. Өнөөдөр орой 21:00 цагт нийслэлийн Онцгой комиссын хуралдаж, хувийн машинаар зорчих асуудлыг ярьж, шийднэ” гэв.
Мөн Нийтийн тээврийн ариутгал халдваргүйтгэлийн ажилд анхаарал хандуулан ажиллаж байгаа аж. Ариутгал халдваргүйтгэл хийх тусгай зөвшөөрөл бүхий 41 байгууллага бий. Тус газрууд хүнсний зах, худалдааны төвүүдийг бас ариутгаж байгаа тул хүрэлцэхгүй байх асуудал гарч байгаа гэлээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.