Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өнөөдөр сэтгүүлчдэд ажлаа тайлагналаа. Тэрбээр сайдын хувиар дипломат харилцаатай 192 улстай жигд харилцах, бүх салбар дахь харилцаагаа өргөжүүлэхээс гадна Монгол Улсын нэр хүндийг өсгөхөд томоохон ажлууд хийж байна. Энэ хүрээнд 50 гаруй улсад суугаа Элчин сайд, дипломат ажилчдад тавих хяналтаа чангаруулжээ.
Тухайлбал, өнгөрсөн сард дипломат паспортын олголт, эзэмшигчдэд шалгалт хийж, 6 мянга гаруй дипломат паспортыг хураан авчээ. Мөн бүх дипломат дугаартай тээврийн хэрэгсэлд чип суулгасан байна. Хяналтыг чангаруулсан нь дипломат ажилчдын өдөр тутмын ажлыг хянах, цаашлаад хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилготой гэнэ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.