АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ДЭМЖИХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРТ ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЧЭЭ

1 цагийн өмнө Uncategorized

Энэхүү зээлийн хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хэрэгжиж байгаа бөгөөд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголбанк болон арилжааны банкуудын хооронд байгуулсан санхүүжилтийн ерөнхий гэрээний хүрээнд хэрэгжиж байна.

Зээлийн хэрэгжилттэй холбоотойгоор салбарын мэргэжлийн холбоод болон иргэд, бизнес эрхлэгчдээс зээлийн хүртээмж, зориулалтын ашиглалтын талаар санал, гомдол гаргасны дагуу хяналт шалгалт хийх хүсэлтийг ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлангаас Монголбанканд хүргүүлжээ.

Ингэхдээ шалгалт хийх хугацаанд зээлийн олголтыг түр хугацаанд хойшлуулах тухай шийдвэрийг ССАЖЗЯ-аас зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч арилжааны банкуудад мэдэгдсэн байна.

Монголбанк болон хяналт шалгалтын хамтарсан ажлын хэсэг санхүүжилтийн ерөнхий гэрээнд заасан чиг үүргийн хүрээнд салбарын сайдын хүсэлтийг хүлээн авч тус хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шалгалтыг хийсэн бөгөөд 5-р сарын 26-д дүгнэлтийг хүргүүлжээ.

Шалгалтын үр дүнд аялал жуулчлалын салбарыг дэмжих зээлийн хөтөлбөрийг сайжруулах зарим зөвлөмжийг өгсөн бөгөөд зогсоох, эсхүл санхүүжилтийн ерөнхий гэрээг цуцлах талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.

Тиймээс шалгалтын хугацаанд түр зогсоод байсан Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олголт хэвийн үргэлжилж байна.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.