Б.Тамир: Сургууль цэцэрлэг амрахаар манай эмнэлгийн ачаалал 2-3 дахин нэмэгддэг

3 цагийн өмнө Мэдээ мэдээлэл

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс хүүхдийн осол гэмтлийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ГССҮТ-ийн эмч П.Батнаран “Зургаадугаар сар гараад сурагчдын зуны амралт эхэлж, амралт зугаалгын улирал эхэлж байгаа учраас Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс осол гэмтлийн тоо жил бүр нэмэгдэг. Сүүлийн үед цахилгаан дугуй ,суррон, скүүтерийн хэрэглээ нэмэгдэж байгаа бөгөөд үүнээс шалтгаалсан осол гэмтэл нэмэгдэж байгаа. Манай гэмтлийн эмнэлгийн яаралтай тусламжаар хоногт 200-аад хүүхэд тусламж үйлчилгээ авдаг.

Хүүхдийн ахуйн осол гэмтэл 40-50 хувьтай, гудамж талбай осол гэмтэл 20-30 хувьтай, бусад гээд ангилагдаад явдаг. Насанд хүрээгүй хүүхдийг гэрт нь орхихгүй байх хэрэгтэй. Хүүхдийг хүүхдээр харуулж гадаа гудамж талбайд гаргахгүй байх хэрэгтэй байна. Мөн насанд хүрээгүй хүүхдүүд цахилгаан дугуй , суррон, скүүтерийг унаж байгаа нь хүнд гэмтлийн шалтгаан болж байгаа.

Эцэг эх асран хамгаалагчид тээврийн хэрэгслээр зорчихдоо бага насны хүүхдийг зориулалтын суудал дээр суулгахгүй байна. Ихэвчлэн урд талын суудал дээр суулгаж хөдөлгөөн оролцдог. Осол гэмтлийн тоо үзүүлэлт жилээс жилд нэмэгдэж байгаа учраас эцэг эх асран хамгаалагчийн хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй” гэлээ.

Энэ үеэр мэргэжлийнхэн “Дулааны улиралд ясны хугарал, тархины гэмтлээс гадна шархны халдвар гардаг. Унаж гэмтээд шалбархайгаа гэрээ цэвэрлэж байна гээд шархаа хүндрүүлдэг байдал ч ихэсдэг” гэдгийг анхааруулсан юм.

ГССҮТ-ийн эмч Б.Тамир “Бага насны хүүхдүүд түлэгдэж байгаа. Тухайлбал 2026 оны эхний таван сарын байдлаар 1600 хүүхэд түлэгдсэн тоо мэдээлэл байна. Цэцэрлэг сургуулийн амралт эхэлж байгаа учраас бага насны хүүхдүүд эцэг эхийн хяналтгүй гэртээ байдаг учраас ахуйн осол их нэмэгдэг. Сургууль цэцэрлэг амрахаар манай эмнэлгийн ачаалал 2-3 дахин нэмэгддэг. Удахгүй байр наадам болно. Унаач хүүхэд мориноос унаж бэртэх тохиолдол гардаг. Мориноос унаж хавсарсан гэмтэл хүүхдүүд ирэх тохиолдол ч нэлээд нэмэгдэг байгаа. Унаач хүүхдийн хамгаалалт сайжирч тархины гэмтэл багасаж байгаа хэдий ч мөчний гэмтэл их гардаг” гэлээ.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.