Дөрвөн аймагт ирэх Бямба гарагт нэмэлт санал хураалт явуулна

2020-10-27 Мэдээ мэдээлэл

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 62 тойрогт нэмэлт санал хураалт энэ сарын 25-нд явагдсан тухай мэдээлсэн.

Гэвч Говь-Алтайн Тайшир, Завханы Нөмрөг, Сэлэнгийн Зүүнбүрэн, Увсын Зүүнхангай суманд нэр дэвшигчийн санал тэнцсэн тул дахин нэмэлт санал хураалт явуулахаар болсон байна.

Дээрх дөрвөн аймагт ирэх Бямба гарагт нэмэлт санал хураахаар болсон тухай Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.