Сонгуулийн өдрүүдэд нууцаар архи худалдсан зөрчил гарсангүй

2020-10-16 Нийслэл
Сонгуулийн өдрүүдэд нууцаар архи худалдсан зөрчил гарсангүй

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/НМХГ/-аас  өнөөдөр /2020.10.16/ Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газартай хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр НМХГ-аас сонгуулийн өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдан борлуулж, түүгээр үйлчилсэн зөрчил илрээгүй гэдгийг онцоллоо.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд гурван өдөр /2020.10.14-16/ архи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон. Энэ хугацаанд  нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдаалдаг 3657, түүгээр үйлчилдэг 847 нийт 4,504 аж ахуйн нэгж байгууллагад хяналт тавьсан байна. Шалгалтаар зөрчил, дутагдал илрээгүй. Мөн зах, худалдааны төв болон бусад барааны, техникийн зах зэрэг 980 аж ахуйн нэгжид зөвлөмж хүргүүлсэн байна.

PM 2.5 PM10 ТООСОНЦОР 30 ХУВИАР БУУРЧЭЭ

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас галлагааны улирал эхэлсэн үед PM 2.5 PM10 тоосонцор буурсан гэж мэдээлэв. Тодруулбал, энэ сарын 1-13-нд агаарын чанарын хэмжилт хийхэд уг тоосонцор өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.  Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Тавантолгой түлш” компани, дүүрэг хороодын Засаг дарга нар хамтран угаарын хийнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа юм.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.