СЕХ: Улсын хэмжээнд 15,2 хувийн ирцтэй байна

2020-10-15 Мэдээ мэдээлэл

-Завхан аймагт цаг агаарын байдлаас шалтгаалж, сүлжээ нь доголджээ-

Сонгуулийн ерөнхий хорооноос Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын явцыг мэдээллээ. Энэхүү мэдээллийг 10:30-11:00 цагийн хооронд нэгтгэн авсан аж. Нийт аймгийн хэмжээнд 16,4 хувь, нийслэлийн хэмжээнд 13,7 хувь, улсын хэмжээнд 15,2 хувийн ирцтэй байна.

Аймгуудын ирцийн мэдээлэл:

  1. Архангай 16.5 хувь
  2. Баян-Өлгий 13.1 хувь
  3. Баянхонгор 15.3 хувь
  4. Булган 17.7 хувь
  5. Говь-Алтай 21.9
  6. Говьсүмбэр 15.6
  7. Дорнод 18.6
  8. Дорноговь 18.1 хувь
  9. Дундговь 18.1 хувь
  10. Завхан 3.3 хувь (зарим хэсгээс ирцийн мэдээллийг аваагүй)
  11. Өвөрхангай 19.1 хувь
  12. Өмнөговь 20.9 хувь
  13. Сүхбаатар 25 хувь
  14. Сэлэнгэ 12.7 хувь
  15. Төв 17.8 хувь
  16. Увс 22.7 хувь
  17. Ховд 18.9 хувь
  18. Хөвсгөл 11.5 хувь
  19. Хэнтий 20.3 хувь
  20. Дархан-Уул 10.7 хувь
  21. Орхон 16 хувь

Нийслэлийн дүүргүүдийн ирцийн мэдээлэл:

  1. Багахангай дүүрэг 24.5 хувь
  2. Багануур 16.9 хувь
  3. Баянгол 14.8 хувь
  4. Баянзүрх 13.2 хувь
  5. Налайх 16.4 хувь
  6. Сонгинохайрхан 14 хувь
  7. Сүхбаатар 14.9 хувь
  8. Хан-Уул 13 хувь
  9. Чингэлтэй 10.3 хувь

Өглөөнөөс хойш буюу 07.00 цагаас санал хураалт эхэлсэнээс хойш санал хураах машин гацсан гэх мэтчилэн 25 дуудлага мэдээ ирсэн байна. Гэхдээ тухай бүрт нь дуудлагаар ирсэн бүх асуудлыг шийдэж, санал хураах бүх хэсгийн хороодод ажиллагаа хэвийн явагдаж буйг онцлов.

Харин Завхан аймгийн хувьд, ирцээ 15:00 цагаас өмнө хэсгийн хороод ирцийн мэдээгээ нэгтгэн ирүүлэх аж. Учир нь тус аймагт цаг агаарын байдлаас шалтгаалаад сүлжээ нь доголдсон бөгөөд одоогоор аваад буй ирцийн мэдээллээр Завхан аймгийн нийт сонгогчдын 3.3 хувь нь саналаа өгсөн мэдээтэй байна.

Мөн Орон нутгийн сонгуулийн сонгогчдын ирцийг босгогүй байхаар тогтсон. Тиймдээ ч санал хураах цагийг богиносгож, 20.00 цаг болгосон. Түүнчлэн аймаг нийслэл, сум, дүүргийн сонгуулийн дүнг мэдээлэхдээ дэлгэцээр харуулахгүй. Учир нь, 8000 гаруй мандат дээр 17 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөж байгаа учраас энэ бүх хувилбарыг дэлгэцээр харуулах техникийн боломжгүй гэдгийг СЕХ-ноос мэдээллээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос сум дүүргийн иргэдийн төлөөлөгчийг сонгох сонгууль бол та бидний өдөр тутмын амьдралд тулгамддаг асуудлыг шийддэг,  анхан шатны засаг захиргааны нэгжээ сонгох үйл явц учраас иргэн та сонгуульдаа идэвхитэй оролцоорой гэдгийг уламжиллаа.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.