Нийслэлийн авто замын гурван байршилд буцаж эргэх хэсгийг хаалаа

2020-10-12 Нийслэл
 Богино зайд буцаж эргэх эргэлт олон байгаа нь нэг чигийн хөдөлгөөний эрчийг сулруулж, түгжрэл үүсгэж байгаа судалгааг Тээврийн цагдаагийн албанаас гаргасан. Иймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар авто замын гурван байршилд буцаж эргэх хэсгийг хаасан байна.

Тодруулбал, Хүннүгийн гудамж буюу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Ноme Plaza-ийн уулзвараас Дүнжингаравын уулзвар хүртэлх 1,5 км нэг чигийн хөдөлгөөнд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийт 11 эргэж буцах эргэлт байдгийг ийнхүү хаалаа. Учир нь зүүн эргэхийн тулд хоёр талын хөдөлгөөнийг зогсоож, авто замын зохиомол түгжрэлийг үүсгэж буй юм.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.