Ван И өнөөдөр 16.00 цагт Монголд газардана

2020-09-15 Гадаад харилцаа
 

 

Гадаад харилцааны сайд Т.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн буюу Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр манай улсад айлчилна.

Айлалчлын үеэр хоёр улсын Гадаад хэргийн сайд нар албан ёсны хэлэлцээр хийнэ. Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И төрийн гурван өндөрлөгт бараалхах аж. Айлчлалын гол зорилго нь хоёр талын хамтын ажиллагааг урагшлуулах. Тэр дундаа цар тахлын улмаас худалдаа, эдийн засагт үүссээд байгаа хүндрэл, бэрхшээлүүдийг даван туулахад энэ удаагийн айлчлал чухал үүрэг гүйцэтгэнэ.

Цар тахал эхэлсэнээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, сэтгэл санааны болон бусад чиглэлийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Энэ нь хоёр улсын харилцаанд ихээхэн түлхэц болсон. Үүнд хариу барьж байгаа зүйл нь дээрх айлчлал хэмээн Гадаад харилцааны яамнаас онцолсон билээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад ирэхээсээ өмнө ОХУ, Киргиз, Казахстанд айлчилсан байна.  Үүний өмнө Европын орнууд болон Итали, Нидарланд, Норвеги, АНУ, Франц, Герман улсад айлчилжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.