Шинэ парламентын спикер хэн байх вэ гэдэг асуудал анхаарал татаж байна. МАН дотор энэ суудалд өрсөлдөх хүн цөөнгүй бий. Гэхдээ одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатарыг хэвээр үлдээнэ гэсэн яриа байгаа бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн нэр ч яригдаж байгаа юм байна. Мөн Дундговь аймгаас сонгогдсон Сү.Батболд ч УИХ-ын дарга байж болох хувилбар. УИХ-ын дарга хүн юуны түрүүнд парламентын туршлагатай, ахмад гишүүн байх ёстой. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ энэ суудалд төдийлөн тохирохгүй болов уу. Харин гол өрсөлдөөн Г.Занданшатар, Сү.Батболд хоёрын дунд явагдах төлөвтэй байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30411
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.