С.Батцэцэг алтан медалийн буухиаг үргэлжлүүлэв

2017-05-15 Uncategorized
Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээний эмэгтэйчүүдийн найман жинд 13 орны 73 тамирчин өрсөлдсөн. Эмэгтэй чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч Японы хүчирхэг баг найман жингийн тавд нь түрүүлсэн бол Монгол, БНХАУ, Киргизстан улс тус бүр нэг аваргатай буцсан. Багийн дүнгээр Япон улс тэргүүлсэн бол Энэтхэг, БНХАУ удаалж, Монголын баг V байрт жагссан. Энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулагч энэтхэгчүүд хүчтэй бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд зарим жинд тэд илүүрхэж байлаа.

Монголын баг Энэтхэгт бүтэн багаараа очсон ч “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, Дэлхийн оюутан залуучуудын “Универсиад”, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга, Гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг алтан медаль хүртэж, тивийн аваргын буухиаг үргэлжүүлсэн. Мөн 55 кг-д зодоглосон “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Даваачимэг тивийн аваргаас анхны хүрэл медалиа зүүсэн бол 60 кг-д ОУХМ Б.Шоовдор, 75 кг-д спортын мастер Г.Уртнасан нар шагналт V байрт орлоо.

Монголын эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид 2000 онд БНСУ-ын нийслэл Сөүлд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх оролцож эхэлснээс хойш дараах амжилтыг үзүүлээд байна.

АЗИЙН АШТ-ЭЭС МЕДАЛЬ ХҮРТСЭН ЭМЭГТЭЙ БӨХЧҮҮД:

АЛТАН МЕДАЛЬ:

1. Найдангийн Отгонжаргал (Энэтхэг, Шинэ Дели-2003) 55 кг
2. Цогтбазарын Энхжаргал (Япон, Токио-2004) 51 кг
3. Цогтбазарын Энхжаргал (Киргизстан, Бишкек-2007) 48 кг
4. Очирбатын Насанбурмаа (Энэтхэг, Шинэ Дели-2013) 67 кг
5. Даваасүхийн Отгонцэцэг (Тайланд, Бангкок-2016) 55 кг
6. Очирбатын Бурмаа (Тайланд, Бангкок-2016) 75 кг

7. Соронзонболдын Батцэцэг /Энэтхэг, Шинэ Дели-2017/ -63 кг

МӨНГӨН МЕДАЛЬ:

1. Цогтбазарын Энхжаргал (Улаанбаатар-2001) 46 кг
2. Цогтбазарын Энхжаргал (Энэтхэг, Шинэ Дели-2003) 51 кг
3. Очирбатын Бурмаа (Япон, Токио-2004) 72 кг
4. Очирбатын Бурмаа (Казахстан, Алматы-2006) 72 кг
5. Доржийн Нармандах (Киргизстан, Бишкек-2007) 59 кг
6. Бадрахын Одончимэг (БНСУ, Чэжү-2008) 63 кг
7. Очирбатын Насанбурмаа (БНСУ, Чэжү-2008) 67 кг
8. Очирбатын Бурмаа (БНСУ, Чэжү-2008) 72 кг
9. Соронзонболдын Батцэцэг (Энэтхэг, Шинэ Дели-2010) 59 кг
10. Банзрагчийн Оюунсүрэн (Энэтхэг, Шинэ Дели-2010) 67 кг
11. Гэлэгжамцын Наранчимэг (Энэтхэг, Шинэ Дели-2010) 72 кг
12. Цогтбазарын Энхжаргал (Узбекистан, Ташкент-2011) 48 кг
13. Даваасүхийн Отгонцэцэг (Узбекистан, Ташкент-2011) 51 кг
14. Цэдэндоржийн Баярзаяа (Узбекистан, Ташкент-2011) 67 кг
15. Цэдэндоржийн Баярзаяа (БНСУ, Гүми-2012) 67 кг
16. Бадрахын Одончимэг (БНСУ, Гүми-2012) 72 кг
17. Тунгалагийн Мөнхтуяа (Энэтхэг, Шинэ Дели-2013) 59 кг
18. Бадрахын Одончимэг (Энэтхэг, Шинэ Дели-2013) 67 кг
19. Эрдэнэсүхийн Нарангэрэл (Казахстан, Астана-2014) 48 кг
20. Пүрэвдоржийн Орхон (Казахстан, Астана-2014) 55 кг
21. Баатаржавын Шоовдор (Казахстан, Астана-2014) 58 кг
22. Шархүүгийн Түмэнцэцэг (Казахстан, Астана-2014) 69 кг
23. Бадрахын Одончимэг (Катар, Доха-2015) 75 кг

ХҮРЭЛ МЕДАЛЬ:

1. Чойжодын Даваабонд (БНСУ, Сөүл-2000) 72 кг
2. Найдангийн Отгонжаргал (Монгол, Улаанбаатар-2001) 51 кг
3. Очирбатын Мягмарсүрэн (Монгол, Улаанбаатар-2001) 62 кг
4. Очирбатын Бурмаа (Энэтхэг, Шинэ Дели-2003) 72 кг
5. Найдангийн Отгонжаргал (Япон, Токио-2004) 55 кг
6. Очирбатын Насанбурмаа (Япон, Токио-2004) 63 кг
7. Далх-Очирын Сугар (Япон, Токио-2004) 72 кг
8. Дашдаваагийн Баасанжаргал (БНХАУ, Үхань-2005) 48 кг
9. Цогтбазарын Энхжаргал (БНХАУ, Үхань-2005) 51 кг
10. Доржийн Нармандах (БНХАУ, Үхань-2005) 59 кг
11. Очирбатын Мягмарсүрэн (БНХАУ, Үхань-2005) 67 кг
12. Очирбатын Бурмаа (БНХАУ, Үхань-2005) 72 кг
13. Бадрахын Одончимэг (Киргизстан, Бишкек-2007) 63 кг
14. Цэдэндоржийн Баярзаяа (Киргизстан, Бишкек-2007) 67 кг
15. Цогтбазарын Энхжаргал (БНСУ, Чэжү-2008) 48 кг
16. Даваасүхийн Отгонцэцэг (Тайланд, Паттая-2009) 51 кг
17. Бадрахын Одончимэг (Тайланд, Паттая-2009) 67 кг
18. Очирбатын Бурмаа (Тайланд, Паттая-2009) 72 кг
19. Сүндэвийн Бямбацэрэн (Энэтхэг, Шинэ Дели-2010) 55 кг
20. Сүхээгийн Цэрэнчимэд (Узбекистан, Ташкент-2011) 59 кг
21. Шархүүгийн Түмэнцэцэг (Узбекистан, Ташкент-2011) 63 кг
22. Бадрахын Одончимэг (Узбекистан, Ташкент-2011) 72 кг
23. Энхбаярын Цэвэгмид (БНСУ, Гүми-2012) 59 кг
24. Шархүүгийн Түмэнцэцэг (Энэтхэг, Шинэ Дели-2013) 63 кг
25. Сүхээгийн Цэрэнчимэд (Казахстан, Астана-2014) 60 кг
26. Энхбаярын Цэвэгмид (Катар, Доха-2015) 63 кг
27. Энхбатын Гантуяа (Тайланд, Бангкок-2016) 58 кг
28. Отгонбатын Оюунтуяа (Тайланд, Бангкок-2016) 60 кг
29. Зоригтын Болортунгалаг (Тайланд, Бангкок-2016) 69 кг

30. Э.Даваачимэг  /Энэтхэг, Шинэ Дели/ 55 кг

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.