Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас энэ сарын 26, 27-ны өдрүүдэд нутаг буцах хүсэлтэй монгол иргэдийг бүртгэж байгаа талаараа өөрийн фэйсбүүк дэх хуудсаар мэдэгдлээ.
Түүнчлэн өнөөдөр буюу тавдугаар сарын 25-нд Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг хийгдэнэ хэмээжээ. Тус мэдээлэлд “Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу энэ сарын 25-ны өдөр Москва – Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр, 26, 27-ны өдрүүдэд “Наушки – Сүхбаатар” боомтоор ОХУ-д оршин сууж буй Монгол Улсын иргэдийг татан авах бэлтгэл ажил хийгдэж байна.
Дээрх өдрүүдэд нутаг буцах иргэд коронавируст халдварын шинжилгээ заавал хийлгэсэн байхаас гадна 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал болох хоногийн 50,000 төгрөг буюу нийт 1,050,000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан төлсөн байх шаардлагыг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас тус тус тавьж байгаа болохыг анхаарна уу.
Тайлбар:
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.