Засгийн газрын хуралдаан эхэллээ

2020-05-20 Засгийн газар
Засгийн газрын хуралдаан эхэллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 08:00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар агаарын замын боомтын талаар авах зарим арга хэмжээ, ХХААХҮЯ-ны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй орон сууцыг эзэмшигчдэд нь хувьчлах, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ. 

Түүнчлэн Эрүүгийн тухай хууль нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Гадаад улсад хүнд нөхцөлд байгаа Монгол Улсын иргэний эрхийг хамгаалах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэх юм. Мөн Засгийн гарын гишүүд өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн тодотгол, Үндэсний хөтөлбөрүүдийн 2019 оны хэрэгжилтийн дүнтэй танилцахаар төлөвлөжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.