Mөнгөний нийлүүлэлт (M2) 2020 оны 2 дугаар сарын эцэст 20.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.9 (4.9хувь) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 750.3 (7.4хувь) тэрбум төгрөгөөр, валютын хадгаламж 616.2 (20.3хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Бага мөнгө (M1) 2020 оны 2 дугаар сарын эцэст 3.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 125.2 (3.4хувь) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 74.8 (2.2хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна. Бага мөнгө (M1)-ний 2.9 (82.3хувь) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 0.6 (17.7хувь) их наяд төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2020 оны 2 дугаар сарын эцэст 966.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 112.3 (13.1хувь) тэрбум төгрөгөөр, төгрөгийн харилцах 2.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 26.2 (0.9хувь) тэрбум төгрөгөөр, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 625.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 48.6 (8.4хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна гэж гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.